FantasM

Сайн уу. Намайг Түмэнхүүгийн Ялгуун гэдэг. Би Кибер Аюулгүй байдлын олон улсын зэрэгтэй сургагч багш мөн Ёс Зүйт Хакераар ажилладаг бөгөөд энэ салбарын залуу үеийн төлөөлөл байна. Миний бие Кибер Аюулгүй Байдлын чиглэлээр олон улсын OSCE3, OSCP, CPENT, SRT сертификатуудыг эзэмшдэг бөгөөд онлайнаар 300 гаруй инженер, оюутнуудад кибер аюулгүй байдлын сургалт орж, олон улсын зэрэг олгож байсан. Би чөлөөт цагаараа бусадтай мэдлэгээ хуваалцаж, IT салбарын шинэлэг содон зүйлсийг турших дуртай. Та бүхэнтэй танилцахад таатай байна.