Эрдэнэ Зуу Хийд

Монгол тулгатны анхны нандин шүтээн ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД
Эрдэнэ Зуу Хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт харъяалагддаг. Тус байгууллага нь шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэдэд шашны энэрэнгүй үзэл , зөв үйлийг төлөвшүүлэх сайн үйлсийн төлөө олон түмний чин сүсэг бишрэлд тулгуурлан хуулийн дагуу буяны үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэ зуу хийд нь бүтцийн хувьд Хамба лам , Да лам , Гэсгүй лам, Унзад лам,Голч лам, Сул лам нийт 25 лам , аж ахуйн ажилчид 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.