Монгол Ногоо

Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, марктенгийн “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн үндсэн үе шат 2016/2/1-2019/12/31 хүртэл үргэлжлэх ба хоёрдугаар үе шат 2020/1/1-2022/12/31 хүртэл үргэлжилнэ. (VEGI) “Монгол Ногоо” төслийн санхүүжилтийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Монгол Улсын Засгийн Газартай хамтран хийж байна.

Төслийн зорилтууд:
1. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
2. Маркетингийг боловсронгуй болгох.
3. Гэр хороолол дахь хүнсний ногооны тариалалт, хэрэглээг нэмэгдүүлэх.
4. Хууль эрх зүйн орчныг сайжруулах.
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөөх Фермерүүдийн Холбоо ТББ

ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУД:
Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ
Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

www.facebook.com/MFARD.MN
www.mfard.mn
Энхтайваны өргөн чөлөө-23, UBH центр, 15 давхарт #1510
Утас: 70008799, 70008711