MORIN KHUUR ORCHESTRA OF MONGOLIA

• Морин хуурын чуулгын бүтэц маш өвөрмөц онцлогтой бөгөөд уламжлалт үндэсний хөгжмүүдийн зэмсэг болох морин хуур, ятга, ёочин шинээр зохион бүтээгдсэн дунд хуур, их хуур байхын зэрэгцээ дэлхий нийтээрээ хэргэлдэг флейт, төгөлдөр хуур, цохивор хөгжмүүдийг оруулсан нь урын сангийн сонголтын өргөн боломжинд их нөлөөлдөг. Мөн хөгжмийн зэмсгүүдээ байнга шинэчлэн өөрчлөн цар хүрээг нь тэлж байдаг.
• Морин хуурын чуулга ОХУ-ын "Большой театр", БНХАУ, БНСУ, БНСАУ, Канад, Францын ЮНЕСКО-ийн танхим, Итали, Австрын "Musikverein", Швецари улсын НҮБ-ийн танхим Германы Берлины Филармони, Япон улсын Suntory Hall, Accoros, Orchard hall, Тайван зэрэг олон улсын олон алдартай тайзан дээр тухайн орны алдартай уран бүтээлчид, хамтлагуудтай хамтран тоглохын зэрэгцээ Морин хуурын чуулга нь өөрийн оронд төдийгүй олон улсын урлаг соёлын дуу хөгжмийн наадам, уралдаанд амжилттай оролцсон.