Maraljingoo – тема
Маралжингоо буюу Батчулууны Маралжингоо — Монголын поп, ритмт блюз дуучин.
Маралжингоо дуучин 2008 онд 10 дуутай «Миний ертөнцийн зүүд» цомог гаргасан.
Тэрбээр 2016 онд Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн анхны улиралд оролцож 2 дугаар болон хагас финалд ялагч болж байв. Тэрээр 2017 онд өөрийн бие даасан анхны тоглолтоо хийсэн бөгөөд төсөөлж байснаас нь олон хүн цугласан гэдэг. Маралжингоо чадалтай хүчирхэг холойгоороо олон танигдсан бөгөөд "Чамайгаа алдмааргүй байна" дуунд Номинжин болон Хаянаатай хамтарч дуулахдаа 16-хан настай байжээ. Мөн 17 насандаа "17 нас" дуугаа гаргажээ.