Dain Ba Enkh

Дайн ба Энх /ДБЭ/ хамтлаг нь 1996 онд байгуулагдаж Мсит, Мс Аав, Бизи, Эзи, XR, Хорон, Наба, Манхаа, Баяраа нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамтлагийн гол зорилго бол Монголд хип хопыг зөв хөгжүүлэх, хүмүүсийн сэтгэл зүйд зөв бодол төлөвшүүлэхийн тулд жинхэнэ рэп дуу хийх юм. Энэ зорилгынхоо дагуу тууштай явж ирснийг өнгөрсөн түүх батална.

Анхны “Хэрээ Мэд” дууныхаа хөгжмийг продюсер Мсит зохиосноос хойш өөрсдийн оюунаар бүтээлээ туурьвиж байв. 1998 оны 5-р сард Англи улсын иргэн Жейсон Готфрейд /Gulluva/ -тэй хамтран “Зэвсэгтэн” дууг хийсэн. “Зогсолтгүй” дууг хийснээрээ тухайн үеийн шинэ залуу хамтлагуудаас тодорч FM-107.5-ын “NEW STARS” тэмцээний тэргүүн байрыг авснаараа Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг олж эхэлсэн ба энэ нь хип хопын бас нэгэн хөгжил байсан юм. Мөн “Залуу насанд /Амьдралд ам гарч болдоггүй юм/” дуугаа гаргаснаараа амжилтаа бататгасан юм.