Sarantuya - Setgeliin hug
Автор: Enkhtur Turbat
Загружено: 2015-08-04
Просмотров: 230702
Сэрүүн намрын үдэш
Сэтгэлийн минь бороо шивэрнээ
Холын тэртээд хун шувуу
Хагацал хэлэн дэвэн одноо
Дэвэн x3 одноо
Цэцгэн настай эмзэгхэн дурлал
Цээжний гүнд хоногшин үлдэнээ
Намуухан аялгуу намрын навчис
Надтай хамт гунигаар уйлнаа
Гунигаар x2 би чинь уйлна
Дахилт:
Зүүдний учрал уянгын гялбаа
Зүрхэнд минь хайр хөглөн эгшиглээд
Шувуудын ганганаа салхины исгэрээ
Сэтгэлд минь гуниг нэмэн хөгөлнөө
Нэмэн x3 хөгөлнөө
Гэгээн орчлонгийн эрээн бараан
Гунигийн хөгийг сонсох мөчүүд
Зүрхэнд чуулсан хун шувууд
Хагацал хэлэн нисэн одноо
Нисэн x3 одноо
Дахилт:
Зүүдний учрал уянгын гялбаа
Зүрхэнд минь хайр хөглөн эгшиглээд
Шувуудын ганганаа салхины исгэрээ
Сэтгэлд минь гуниг нэмэн хөгөлнөө
Нэмэн x3 хөгөлнөө
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: