Hulan - Single Girl (Official Music Video)
Автор: REAL
Загружено: 20 окт. 2015 г.
Просмотров: 184 264 просмотра
"REAL" лэйблийн артист "ХУЛАН"-ийн "SINGLE GIRL" дууны албан ёсны дүрс...
Producer: GEE
Beat: GEE
Lyric: HULAN
Scratch: GEZEG
Mixed and Mastered: TUANA
Directed: MAKS (White FX Studio)
REAL LABEL 2015
ҮГС:
1.
Ямар ч түүхэнд хүн ганцаараа байгаад үхээгүй
Яагаад болохгүй гэж хэнийг ч намайг шүү гээгүй
Нас залуу байна энэ асуудал дээр бүр хээгүй
Намайг харин найрч чадаагүй гарууд сүүхээгүй
Сайхан царайгаар чинь яахав бусад шиг гүйгээгүй
Санаа муутай болохоор тэр үү түрүүлж би нүүгээгүй
Хоёрын хооронд хог хэрэггүй учраас шарилж түүгээгүй
Өөрт чинь өгөх хариулт гэвэл үгүй дээ үгүй
Суугаад эхэндээ ноолно
Цаашдаа босгоны боол нь
Орсон гарсан барьсан тавьсан болгоныг чинь тоолно
Орилоод хэнгэрэг цоолно
Хийсэн хоол голно
Орой үдэш гарч чадахгүй өөрийгөө шоолно
Түй түй муу ёр гэхдээ бараг ийм юм болно
Үгүй үгүй залуу халуун насанд хамгийн гол нь
Харах үзэх сурах мэдэх бусад нь яахав болно
Явах замд л байдаг гэсэн ханиа тэгээд олно
ДХ:
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"
2.
Ганцаараа байхад наанадаж шалтаг цаанадаж учир бий
Худлаа биш үнэн бодит байдлыг чамд учирлая
Эрчүүд нь одоо бол эр эм нь мэдэгдэхгүй
Тэр ч бүү хэл долоон дор малаас дээр сэтгэдэггүй
Архи тамхи шаана
Авгай хүүхэн шаана
Аа сүүлдээ ургамал судалж есөн бусын юм шаана
Өмссөн өмд нь бариу бандид үгүй гэсэн хариу
Өгөх учраас үтэр түргэн нүднээс далд ор даруй
Ядаж байхад 100 биш 150 хувь өөртөө итгэлтэй
Үлгэрийн баатар гэдгээ мэдэр надад итгэ л дээ
Ийм байдалд одиноороо байх нь илүү жаргал
Холоос хараад шүлсээ савируултал тэднийг яргал
Эхлээд эрийг биш эцэг эхээ хайрлаадхая
Энэ залуу насаа дуусахаас өмнө найрлаадхая
Тэгээд жамаараа нэг насаараа тогоог чинь барья өөө
Тэр болтол... Би ганцаараа явья өөө
ДХ:
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"
3.
Нуугаад яахав хааяа мэдээж уйдна, уйлна, дуулна
Гадуур явах хосыг хараад атаархаж муулна
Гэхдээ махаагүй бусад шиг залуу хүсэж хашгирч хайна
Гэсэн юм лав байхгүй ёстой яршиг л байна
Ганцаараа байх жаргал харцаараа бүгдийг аргал
Хувцасаа тайлахаас бусдыг хий битгий цааргал
Ганцаараа байх жаргал харцаараа бүгдийг аргал
Учир нь чи эмэгтэй хүн алив бүгдийг даргал
Чөлөө цаг зав гарвал тэр чинь чинийх бүсгүй минь
Чөдөр тушаатай нэг морь шиг байхыг хүсэх гэж үү чи
Угаасаа жамаараа болох юманд битгий яар
Ухаалаг байж арай илүү өөр зүйлд анхаар
Угаана, цэвэрлэнэ, харж асрана ёстой гай гай
Унтаж, идэж, гангалж, алхаж бусдаас хайнга бай
Энэ эрх чөлөө зөвхөн өөрийнхөө төлөө
Эр хүний нөлөө оруулахгүй олно хөлөө
ДХ:
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"
Банди нарын яриа чихэнд "Jingle Bell"
Тийм ч учир байх дуртай "Single Girl"

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: