Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргэж байна
Автор: Sansarchimeg Chimgee
Загружено: 2025-06-24
Просмотров: 28
УИХ-ын чуулганы 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эхний удаагийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын сангийн өр авлагын талаар мэдээлэл өгөв.
“Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн, харин “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 14.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 89.3 тэрбум төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хоёр банкнаас авах нийт авлагын дүн 154.8 тэрбум төгрөг байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр банкны нуугдмал хөрөнгийг илрүүлэхээр Монгол Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, эрсдэлгүй, өгөөж өндөртэйгөөр мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж байна.
Иймд өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа дахин давтахгүй байх үүднээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд анх удаа хараат бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан. Дээрх зөвлөл, хороо нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: