Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг - Дууны хорвоо
Автор: inspiration of soul
Загружено: 2014-12-09
Просмотров: 25596
Дууны хорвоо (дуучин А.Долгор)
Ая Ц.Чинзориг
Үг З.Түмэнжаргал
Аргадаж гэгэлзсэн аялгууг сонсоход
Асгартал уйлмаар болдоггүй л билүү
Алдаа онооны хатуухан үнэнийг
Атгахан зүрх дэнсэлдэггүй л билүү
Эгшиг яруухан дууны хорвоод
Эмзэг сэтгэл бөмбөрөөд байх юмаа
Идэр омголон насны өнгөөр
Эрдэж бардаж яваагүй л билүү
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л билүү
Уянга яруухан дууны хорвоод
Удаан амьдармаар санагдаад байх юмаа
Мөнгөн сарны уйтан замбуулинг
Мөнхийн юм шиг санаагүй л билүү
Сүүдэр гэрлийн алагхан заяаг
Сүүмэлзээд өнгөрөхөд гунихгүй л билүү
Айзам яруухан дууны хорвоод
Ахин дахин төрмөөр байх юмаа.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: