Ганаа - Чамтай хамт явмаар байна | Ganaa - Chamtai hamt yavmaar baina
Автор: Duuchin Ganaa
Загружено: 25 февр. 2016 г.
Просмотров: 402 752 просмотра
Дуучин Ганаа "Чамтай хамт явмаар байна" дууны албан ёсны клип.
℗ 2016 Хай-Фай Медиа Групп
Видео бичлэг: Zaya' sh
"Зүрх сэтгэл" цомог татах: http://hi-fi.mn/?p=23331
● Gana
https://www.fb.me/ganaacamerton
● HMG.
https://www.hi-fi.mn
https://www.fb.me/hifimediagroup
/ hifimediagroup
/ hifimediagroup
/ hifimediagroup
Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Будран уйтгарлах цаснаар ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргүй бидэн хоёрыг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулья

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: