АНХНЫ УЧРАЛ МИНЬ
Автор: Эгүрд АЯЛГУУ
Загружено: 2025-11-21
Просмотров: 116
Үг: Хан ЯРУУ
Ая: Choi MENDE
Өнгөрсөн дурсамжууд цуглаж
Өнөөдрийг бүтээдэг юм байна
Өр нимгэн сэтгэлдээ
Өмөрч дандаа дурсах юм
Анхны учрал цэцэг мэт
Ариун байх нь тавилан юм
Хоёр зам салсан боловч
Харц чинь сэтгэлд үлдэж дээ
Мартах боломжгүй учрал юм
Маргаашийг бүтээх итгэл юм
Зөндөө санасан өдрүүд олон
Зөвтгөж өөрийгөө тайвшируулах юм
Дэргэд байх боломжгүй
Дэндүү үзэсгэлэн алсад байна
Бодол зүдэрсэн өдрүүдэд
Бидний хайр унтраагүй юм
Сэтгэлийн далайд хоёулаа
Сэлүүрдэж аялах мөрөөдөл юм
Сайхан бүхэн бүрдэхэд
Солонго туяарч татах юм
Анхны учрал цэцэг мэт
Ариун байх нь тавилан юм
Хоёр зам салсан боловч
Харц чинь сэтгэлд үлдэж дээ
Үүрд хайрлах гэгээн хүсэл минь чи
Үлгэрийн гүнж мэт хайранд үлдэжээ
Мартана гэж эндүүрч амьдарчээ
Мөнхөд хайрлах гэгээн хүсэл минь
Дэргэд байх боломжгүй
Дэндүү үзэсгэлэн алсад байна
Бодол зүдэрсэн өдрүүдэд
Бидний хайр унтраагүй юм
Анхны учрал цэцэг мэт
Ариун байх нь тавилан юм
Хоёр зам салсан боловч
Харц чинь сэтгэлд үлдэж дээ
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: