Эрхэм сэтгэл - SweetYmotion Official music video (Шүлгийн хамт)
Автор: Emotion
Загружено: 2014-08-30
Просмотров: 66635
ЭРХЭМ СЭТГЭЛ
Ая: Ц.Ганзориг
Үг: Х.Тэргэл
Эхлэл төгсгөлгүй мэт сар жилүүд
Элсний нүүдэл шиг хөвөрсөөр
Хичнээн жил сараар чамаас хол
Хүний газар тэвчиж амьдрах вэ
Энэхэн биений минь тал юм шүү чи
Эргэлзэж буцалгүй намайг хайрлаарай
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай
Утасны цаана хайраа би урсгаад
Уйтгар гунигаа тэвчээд тэмүүлнэ
Уулзана гэдэг итгэлдээ хөтлөгдөөд
Хонгор чамайг санаж л явна даа
Бурхнаас хайрласан хишиг юм шүү чи
Буурал болтол минь дэргэд минь байгаарай
Учрах ёстой хань юм шүү чи
Учрал буянаа тогтоож яваарай
Хайр, хайр минь би чамдаа хайртай
Бидний хайр сэтгэл мөнхийн дурлал
Бие биедээ заяасан
Бидний хайр - Мөнхийн хайр
Итгэж яв, итгэж яв
Битгий урваарай
Итгэж яв, итгэж яв
Намайгаа хүлээгээч
Энэхэн биений минь сүүдэр юм шүү чи
Энхрий надаасаа битгий урваарай
Music arrangement: Chinbaa
Mix & mastering: Chicago Studio, Sterling silver studio
Music video: V Studio
All rights reserved. SweetYmotion 2014.
www.facebook.com/sweetymotion
www.twitter.com/sweetymotion
/ sweetymotiontv
www.instagram.com/sweetymotion
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: