ICE TOP - UNTITLED [LYRICS]
Автор: TR ELEVEN
Загружено: 2025-05-08
Просмотров: 9105
🎙️Ice Top 💿Untitled
Хожимдсон ч гэсэн хайрын минь тэр үгийг
Хонгор чи минь тэгэхэд сонсоорой
Дэлхийн сая сая сая эд эс ухаан солбилзож байдаг
Энэ хорвоо ертөнцийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс
Гоо марал миний хайр би чинь чамдаа хайртай
Үнэхээр хайртай зүрх сэтгэлээсээ хайртай даа
Од мичид огторгуй ертөнц огтлолцох хөгжим дунд
Тасраагүй тасалдаагүй тасалдах ч үгүй тансгийн дээд
Тансаг аялгуунд хөврөх амьдралын аз жаргал
Гэрэл гэгээ чамд аминаасаа ч илүү хайртай
Аугаа их хүн төрөлхтөнд хэлгүйгээр холбогдох
Хөгжмийн гүнд орших тэр нот нь юм шүү
Зөвхөн чи минь юм шүү хайртай, би чамд хайртай
Дэлхий ертөнц чамд хайртай билээ
Хайрт минь би чинь чамгүйгээр унтаж чадахгүй нь
Хайрт минь би чинь чамгүйгээр амьсгалж чадахгүй нь
Хайрт минь би чинь чамгүйгээр халуун дулааныг мэдрэхгүй нь
Хайрт минь би чинь чамгүйгээр зүрхний шарх минь ч эдгэхгүй нь
Дассан сэтгэлийг минь чи даанч ойлгосонгүй юу
Даруухан хөөрхөн төрхийг чинь би мартаж даанч чадсангүй шүү
Нартай байсан тэр өдөр сартай байсан тэр үдэш
Найраг дуу шүлгээ зөвхөн чамдаа зориулж сийлсэн юм шүү
Адармаатай амьдралаас минь алхам ч ухарч үзээгүй
Аз жаргалын эрэлд хамтдаа эргэж буцаж няцаагүй
Өр зөөлөн сэтгэлээрээ өмнөө намайг сөхрүүлсэн
Өөдрөг гэгээн бодлоосоо үг хайрлаж сэнхрүүлсэн
Хайр минь хана мэт хань минь чи
Халуун дулаан нар минь билээ миний шүтээн минь ээ
Энхрий үрсээ элгэндээ наа энх амгаланг амлая
Ирэх өдрүүдэд бүү санаа зов элэг бүтэн амьдаръя
Өөрийн бус бусдын сайхныг анзаарч яваагүй
Гэнэхэн тэнэгхэн залуу нас болохгүй чадахгүй
Санахгүй байж болохгүй сэтгэлээ ний нуугүй нээгээгүй
Сэрүүн зүүд зүүдэлж байхад чи дэргэд байгаагүй
Алдаж үзсэн болохоор ахин дахин хэлээд байна
Амлалт өгөөд гарыг чинь атгаад амьдралыг хамтдаа туулах заяа
Ахиж олдохгүй цаг мөч болохоор амжиж түүндээ
Ахин дахин хайртайгаа хэл надад хэл хайртайгаа хэл
Гэгээн наран адил намайг хайраараа ээ
Гэрэлт саран адил намайг харцаараа ивээ
Энэхэн дурлалдаа умбаж итгэлээ нээ
Эгэл хүслээ хуваалцаад сэтгэлээ нээ
Хань минь чи минь миний хамгийн том том түшиг
Хань минь чи минь миний хамгийн их их хүсэл
Хань минь чи минь миний хамгийн гүн гүн итгэл
Хань минь чи минь миний хамгийн зөв зөв сонголт
Амьд бүхнийг хайрлахаар алтан дэлхийд төрсөн би
Аав ээжийн захиасыг үргэлжлүүлэн биелүүлэх эр хүн би
Амраг хань алдрай бяцхан үрсийнхээ төлөө
Алс холын ирээдүйн зүг алхам тутамд урагшилна
Надад өгсөн хувь тавилангийн эзэн нь болж
Намайг өсгөн өдий зэрэгт хүргэсэн бүхний итгэлийг олж
Нахиалсан үндэс дэлбээгээ нээнэ тэр л цагт
Насан туршийн аз жаргалыг хүү чинь бий болгоно
Энэ амьдралаас хүртэх хамгийн
Агуу хайрыг чинь би өгье
Хэмээн амлаад бид тэсээд үлдвэл
Ямар ч үед хажууд чинь байвал
Энэ амьдралаас хүртэх хамгийн
Агуу хайрыг чинь би өгье
Хэмээн амлаад бид тэсээд үлдвэл
Ямар ч үед хажууд чинь байна
#IceTop #Untitled
![ICE TOP - UNTITLED [LYRICS]](https://ricktube.ru/thumbnail/FN0P2u6WmSY/hq720.jpg)
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: