Д.МӨНХБААТАР "ЭЦЭГ" өгүүллэг сонсох /oguulleg sonsoh/ uguulleg sonsoh
Автор: ӨГҮҮЛЛЭГ
Загружено: 2025-06-29
Просмотров: 13938
Бадамаа машинд ороод хамгийн тохилог суудал дээр урагшаа харан суужээ. Буурал аав нь хот руу хөдлөх жолоочийн гэрийн гадаа үүрээр шахуу ирж, уг суудлыг сахиж манасаар охиноо ийн тухлуулсан билээ. Урагшаа харсан зөөлөн суудалд шигдэн суусан охин нь замын уртад алжааж ядрах нь арай бага байх биз? гэж бодоод, Дэмид тайвширчээ.
-Буурал ааваа, та харь аа! Гадаа их хүйтэн байна. Та даарчихна шүү дээ! Машин удахгүй хөдлөх биз, би ингээд л явчихья! гэхэд Дэмид тэс өөр хариулт өгөв.
-Миний охин очоод, гурван хайрцагтай юм, нэг цүнхтэйгээ авч буухаа мартуузай! Дөрвөн ширхэг бөндгөр шүү!!! гэж эрхий хуруугаа лав нугалан, дөрвөн моониг хуруугаа гозойлгов. Залуу халуун наснаасаа эхлэн, хар бор ажилд нухлагдан, эгэл амьдралын шуурган дунд бэдэрч ирсэн тэр өвгөний гарынх нь арьс үрчийж хорчийгоод, хөх судаснууд нь гүрэлзэн харагдаж байлаа.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: