Badraa- ЯБЛОКО ( Official music video)
Автор: Badraa official
Загружено: Дата премьеры: 7 нояб. 2024 г.
Просмотров: 837 819 просмотров
Credits.
Video directed by Luuya
Music by Emtinceee
Lyrics: Badraa
Recorded, mixed & mastered by Emtinceee
Lyrics
Бадраа- Яблоко
Харанхуйн гүнд хаашаа ч юм бэ хачин бодлууд
Үй олноор завсар зайгүй чамайг эрэн тэнэн сүйд хийнэ.
Буруу харсан амьдралын зөв тал нь чи минь байсан
Бусдаас чамайг харамлана чи тийм л сайхан
Чамайг дуурайна охид гэхдээ бүгд хиймэл байсан
Худал хэлэхгүй гэж амласан амлалт нь дайжсан
Утгагүй ээ удаагүй ээ миний амьдрал будаггүй
Чамаас өөр хүнээр би ганцаардахдаа дутаагүй
Хайгаагүй ээ сонсоогүй харах нүд минь сохроогүй
Түүнд нээсэн дэлбээ минь намар болсон ч гандаагүй
Энэ амьдрал цэг тавиад дуусахгүй юм шиг
Чамд амлаж байсан тэр шөнө зүүд ч юм шиг
Харанхуйн гүнд хаашаа ч юм бэ хачин бодлууд
Үй олноор завсар зайгүй чамайг эрэн тэнэн сүйд хийнэ,
Миний үг ус юм бол цэнгэг голоор үерлэнэ
Хэрэв чи хүйтэн юм бол өвөл болсон ч цэцэглэнэ
Хэрэв чи хуурч юм бол хөгжим болоод эгшиглэнэ
Хэрэв чи навч юм бол салхи болоод бүжиглэнэ
Би хүлээнэ
Сэтгэл минь чамайг хүлээнэ
Энэ хүртэл явсан бүлээн
Харцны чинь цаана нь үнэн
Тэврэхэд хоосон үнэр
Уншигдах гунигт түүхээр
Дутагдана хуучин үгээр
Эргэж ирэхгүй хүнээр
Энэ амьдрал цэг тавиад дуусахгүй юм шиг
Чамд амлаж байсан тэр шөнө зүүд ч юм шиг
Харанхуйн гүнд хаашаа ч юм бэ хачин бодлууд
Үй олноор завсар зайгүй чамайг эрэн тэнэн сүйд хийнэ.

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: