Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

B.Sharav - Symphony II (1987)

Автор: TAVAN NUDEN Mongolian Luxury Brand

Загружено: 2022-09-17

Просмотров: 13805

Описание:

Б.ШАРАВ
ХОЁРДУГААР СИМФОНИ 35 жил
Монгол удирдаач, монгол оркестр, монгол найрал дуучид "СИМФОНИ 2"-ийг эгшиглүүлсэн дүрс бичлэг анх удаа ийнхүү YouTube -д орлоо.

Эрхэм үзэгч Таны яг одоо үзэж, сонсож байгаа дүрс бичлэг бол Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ” олон улсын тайзнаа эгшиглэсний 30 жилийн ойд зориулан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Хүндэтгэлийн тоглолтод Монгол улсын Филармонийн симфони найрал хөгжимдөж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найрал дуучид дуулж, тус театрын Ерөнхий удирдаач Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдсан түүхэн бичлэг юм.

*****
Хоёрдугаар мянганы Дэлхийн хүнээр өргөмжлөгдсөн Их Хаан Чингисийн өлгий нутагт төрж өссөн хөгжмийн зохиолч хоёр дахь симфонио ЧИНГИС ХААН-д зориулан бүтээсэн байдаг. Гэвч, өдгөөс өөр нийгмийн байгуулал, социализмын үзэл сурталд захирагдсан 1987 онд Их Хааны нэрээр бүтээлээ нэрлэх нь байтугай Их Хааныг сайнаар ярьсан нь буруутдаг байсан цаг үе тул шинэ бүтээлээ “ХОЁРДУГААР СИМФОНИ” хэмээн нэрлэж 1987 оны “Алтан намар” хөгжмийн наадамд анхлан удирдаач Н.Туулайхүү удирдан сонордуулсан түүхтэй.

Дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцсон Олон улсын хөгжмийн 3 дугаар Их наадам Зөвлөлт Холбоот Улсын (одоогийн ОХУлс) Ленинград (Санкт - Петербург) хотноо зохион байгуулагдаж, уг наадамд Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ”-г 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлжээ. Энэ үдшийн гол хүн нь мэдээж симфонизмд шинэ хөг нэмж, Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шарав байв.

Тус наадмын шилдэг бүтээлүүдээр Ленинградын дуу бичлэгийн “МЕЛОДИЯ” студи Их наадмын тайзнаа тоглолдсон бичлэгээр 1989 онд пянз хэвлэн гаргаснаар Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ”-г дэлхий дахин өнөөг хүртэл 30 жил Литвийн найрал хөгжим, М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид эгшиглүүлснээр сонсож ирсэн байдаг.

5 хэсгээс бүрдэх (1. Adagio, 2. Allegro, 3. Largetto, 4. Vivace, 5. Adagio) энэхүү симфони бол 1980-д оны дунд үеийн монголын нийгмийн сэтгэлгээний илэрхийлэл, хүсэл мөрөөдлийн тод тусгал болж чадсан бүтээл билээ. 1982 онд туурвисан “Замбуу тивийн наран” магтуу, 1983 бичсэн Нэгдүгээр симфони зэрэг бүтээлийнх нь цаад санаа, гүн гүнзгий дүрслэлүүд нь тухайн үедээ “нам засгаас” мартуулах гэж зорьж байсан, мартагдах гэж байсан тэр л үзэл санаа, далд нуугдсан бодол байсан бол хөгжмийн зохиолч Б.Шарав түүнийгээ “ХОЁРДУГААР СИМФОНИ”-доо ил гарган тавьсан юм. Социализмын “тоталитар” хаалттай нийгмийн үед ил хэлэхээс айж, дотроо сүсэглэн бодож байсан Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хааны тухай сэдвийг хөгжмийн зохиолч Б.Шарав зоригтойгоор гарган ирж хөгжмийн урлагийн үндэсний сэтгэлгээний хөгжилд шинэ нээлт хийсэн нь энэхүү “ХОЁРДУГААР СИМФОНИ” байв.
Энэхүү бүтээлийн ололт амжилтын нэг үндэс нь Монгол түмний уламжлалт уртын дууг орчин цагийн хөгжимтэй хослуулан, түүнийгээ найрал дуучдад ашигласанд байдаг.

2019 онд Бямбасүрэнгийн ШАРАВ-ын “ХОЁРДУГААР СИМФОНИ” нэртэй, нийт 5 бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хэвлэгдсэн алтан пянзны тайлбараас.

B.Sharav - Symphony II (1987)

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Pure as Mother's love... by B.Sharav / ЭХИЙН СЭТГЭЛ ШИГ... Б.ШАРАВ

Pure as Mother's love... by B.Sharav / ЭХИЙН СЭТГЭЛ ШИГ... Б.ШАРАВ

Как СОВЕТСКИЙ реактивный лайнер смог покорить ВЕСЬ МИР? | ИЛ-62

Как СОВЕТСКИЙ реактивный лайнер смог покорить ВЕСЬ МИР? | ИЛ-62

КАСПАРОВ СКАЗАЛ КАРА-МУРЗЕ: «ТЫ — НЕ ГЕРОЙ» «Президент в изгнании» впал в ступор, потом в истерику

КАСПАРОВ СКАЗАЛ КАРА-МУРЗЕ: «ТЫ — НЕ ГЕРОЙ» «Президент в изгнании» впал в ступор, потом в истерику

Чинжигийн сонгодог аялгуу  Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсаны 60 жилийн ойн тоглолт (2015) [ERCHIS]

Чинжигийн сонгодог аялгуу Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсаны 60 жилийн ойн тоглолт (2015) [ERCHIS]

B.Sharav - Setgeliin egshig

B.Sharav - Setgeliin egshig

МОНГОЛЫН САЙХАН ОРОН        Э.Чойдог.

МОНГОЛЫН САЙХАН ОРОН Э.Чойдог.

"Там что, обрыв?!" Кошмар Рейса Air India 1344, 7 августа 2020 год

[Монгол Тулгатны 100 эрхэм] - Б.Шарав

[Монгол Тулгатны 100 эрхэм] - Б.Шарав

B.Sharav-Bayriin uyanga

B.Sharav-Bayriin uyanga

Мөнх тэнгэрийн орон /Удиртгал/ -

Мөнх тэнгэрийн орон /Удиртгал/ - "Монголын орон зай" сюит

Морис Равель: Болеро (Валерий Гергиев и Симфонический оркестр Мариинского театра)

Морис Равель: Болеро (Валерий Гергиев и Симфонический оркестр Мариинского театра)

Setgeliin Egshig - B.Sharav

Setgeliin Egshig - B.Sharav

Б.Шарав - Монгол Орон Бадартугай (Mongolian Grand National Orchestra Live at B Production)

Б.Шарав - Монгол Орон Бадартугай (Mongolian Grand National Orchestra Live at B Production)

Морин хуурын III концерт | Ш.Өлзийбаяр

Морин хуурын III концерт | Ш.Өлзийбаяр

Шарав - Манан

Шарав - Манан

4# Эрэгзэнгийн Чойдог - Монголын сайхан орон киноны хөгжим

4# Эрэгзэнгийн Чойдог - Монголын сайхан орон киноны хөгжим

Эгшиг бүхэн учиртай: Төрийн шагналт Ц.Чинзориг “Дан хөгжмийн бүтээл” /2023.06.22/

Эгшиг бүхэн учиртай: Төрийн шагналт Ц.Чинзориг “Дан хөгжмийн бүтээл” /2023.06.22/

Bridges Kammerorchester: Sersen Tal -

Bridges Kammerorchester: Sersen Tal - "Сэрсэн Тал" Б.Шарав - Live at hr-Sendesaal 2022

Сэтгэлд хоногшсон дуунууд - Шарав

Сэтгэлд хоногшсон дуунууд - Шарав

Ulziibayar Shatar 3rd concert for Morin khuur and orchestra Ш.Өлзийбаяр Морин хуурын 3-р концерт

Ulziibayar Shatar 3rd concert for Morin khuur and orchestra Ш.Өлзийбаяр Морин хуурын 3-р концерт

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]