Тэнцвэртэй дасгал хөдөлгөөн
Автор: Voyage Mongolia
Загружено: 2025-03-11
Просмотров: 310
💧Завгүй, ядарсан үедээ бид өөрийгөө мартаж, зарим зүйлээ хойш тавих хандлага их. Гэвч амьдралын үнэт зүйлүүд нь зөвхөн ажил, амжилт бус эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн аз жаргалын тэнцвэрт оршдог. Хүн амьдралынхаа туршид бие сэтгэл, ухамсар, оюун санааны түвшинд гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд тэнцвэртэйгээр орших нь өөрийгөө сонсох, хайрлахаас эхлэлтэй.
💧Эм Жи Эл Акуа компани Voyage брэндээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт энэ чухал тэнцвэрийг сануулж, өөрийгөө хайрлахын үнэ цэнийг таниулах зорилготой “Тэнцвэртэй өөрийгөө хайрлая” компанит ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сонирхолтой, урам зориг өгөх цуврал ярилцлагуудыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Гүйдэг Мөөгий номын зохиолч, Mongolian Elite Runner Club үүсгэн байгуулагч, хэт холын марафон гүйлтийн спортын ОУХМ Ж.Баатарболдыг урин, ярилцлаа.
#Тэнцвэртэй #өөрийгөөхайрлая #voyage #voyagemongolia
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: