Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

"СОНИН" подкаст #38 Монголын шилдэг зөнч, удган Б.БУЛНАЙ

Автор: Сэтгүүлч Хишгээ буба

Загружено: 2025-05-29

Просмотров: 48910

Описание:

МОНГОЛЫН ШИЛДЭГ ЗӨНЧ, УДГАН Б.БУЛНАЙ: ШҮТЛЭГГҮЙ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ НҮГЭЛ ҮЙЛДЭЖ, НҮГЭЛ ҮЙЛДЭХИЙГ ЮМАН ЧИНЭЭ БОДДОГГҮЙ ЭМС ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЖ, ХҮҮХЭД ӨНЧРҮҮЛСЭЭР БАЙНА ЭНЭ БОЛ ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨМНӨ ЯРИХ ЁСТОЙ ТОМ СЭДВИЙН НЭГ БАС НЭГ САНАА ЗОВООХ АСУУДАЛ НЬ ЦУС ОЙРТОЛТ МАШ ИХ БОЛСОН БАЙНА ТИЙМЭЭС УРАГ УДМЫН БИЧЭЭС БИЧВЭР ХӨТЛӨХ АСУУДЛЫГ СЭРГЭЭХЭД ОНЦГОЙ АНХААРМААР БАЙНА

Хүүхдийн баяр хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Хүүхдийн баяр буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөртэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд: анх 1995 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн бага хурлын үеэр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан байдаг. Харин Монгол Улс 1952 оноос 6-р сарын сарын 1-ний өдрийг "Хүүхдийн баяр" хэмээн тэмдэглэж иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал"-ийг 1959 оны 11 дүгээр сарын 20-д, "Хүүхдийн эрхийн тухай конвенц"-ийг 1989 оны 11 дүгээр сарын 20-д баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж байжээ. Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн УИХ-аас "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай" хуулийг 1996 онд баталжээ.
Ингээд Хүүхдийн баярын өдрийг угтан "Сонин" подкаст, чөлөөт ярилцлага амттан сурталчлахыг эсвэл хүүхдийн төлөө ажилладаг гэх төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүр цаашлаад сэтгэл зүйчийн үзэл бодлыг ч сонсохыг зорьсонгүй. Цоожтой хаалга, гэрэлгүй цонхны цаана хүүхэд бүү хүчирхийлэлд өртөөсэй, хүүхэд бүр элэг бүтэн, ээж аавтайгаа эрүүл өсөөсэй гэдэг асуудалд анхаарал хандуулахыг хүсэж удган Б.Булнайг энэ удаагийн зочны хоймортоо урилаа. Тэрээр "Улаачдын сорил буюу Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн шилдэг оролцогч, Монголын шилдэг зөнч, удган билээ.
Хоймор нутгийнхаа Булнай хайрхны нэрээр нэрлэгдсэн түүнтэй бид хүүхэд ээж аавтайгаа байснаар харц өөдөө, зөв өсөж хүмүүждэг асуудлыг илүүтэй ярилцахыг хүссэн юм. Учир нь сүүлийн үед гэр бүл үймүүлж, хүний эхнэр, хүүхдийн нулимсаар "хооллох" нүгэл үйлдэгч эмс олширч, түүний гол хохирогч нь хүүхэд болж хоцорсоор байгаатай холбоотой. Бүх хүн хүүхдэдээ аминаасаа илүү хайртай байдаг. "Хүүхдийн төлөө За" гэж хэлье гэдэг ч яг бодит амьдрал дээр хүүхдийнхээ өмнө эцэг эхчүүд хариуцлагаа үүрч чадаж байгаа юу гэдэгт түүнээс хариулт хайлаа.
Удган Б.Булнай бөөгийн зан үйлийг эрхэмлэж, олон хүмүүст тусалж, буян болж явахын хажуугаар 2015 оноос өнөөдрийг хүртэл барилгын засвар үйлчилгээ, гадна фасадын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Ариун-Ур" ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байна. Энэ жил тус компанийн 10 жилийн ой тохиож буй.
Ингээд буруу хазгай гишгэх бүртээ, хүнийг гомдоож, хүний нулимсаар хооллох бүртээ өөртөө болон үр хойчдоо том нүгэл хурааж байдаг тухай бид ярилцлаа. Мөн та энэ ярилцлагаас лусын жилд хэрхэн гал, лусаа тахих болон ханийн тэнгэр дуудуулах, заяа тэнгэрээ тэтгэж, зөв амьдрах зэрэгт хариулт авснаар танд нэгэн сайхан оюуны бясалгал болно гэдэгт найднам. Бусдад хараагдахгүй, хэн нэгний хараалд өртөхгүй байх гол замнал нь хүнийг гомдоохгүй, хүнд нүгэл үйлдэхгүй байх гэж товч бөгөөд тодорхой хариулснаар бидний ярилцлага эхэллээ.

Гэр бүл бүр салалтгүй, тогтвортой сайхан амьдрах болтугай. Энэ бүхний ард хүүхэд л хамгийн жаргалтай байх нь дамжиггүй.

Монголын бүх сайхан үрст "Сонин" подкастын зүгээс Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр , Хүүхдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголын Үрс маш олон болох болтугай!!!

Хүүхэд бүр ээж аавтайгаа элэг бүтэн, эрүүл саруул АЗ ЖАРГАЛТАЙ ӨСӨЖ ТОРНИХ БОЛТУГАЙ!!!


2025.05.30
Сэтгүүлч Г.Батхишиг

"СОНИН" подкаст  #38 Монголын шилдэг зөнч, удган Б.БУЛНАЙ

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

“СОНИН” подкаст #51  Сэтгүүлч С.БУДРАГЧАА @Khishig.G

“СОНИН” подкаст #51 Сэтгүүлч С.БУДРАГЧАА @Khishig.G

АҺАҔАС ЭТТЭЭХ, МИН ОННО КӨМҮЛЛЭН СЫТАБЫН, ПАНИХИДА, ИККИ БАЛЫКСЫТ… | Кутталлаах кэпсээннэр

АҺАҔАС ЭТТЭЭХ, МИН ОННО КӨМҮЛЛЭН СЫТАБЫН, ПАНИХИДА, ИККИ БАЛЫКСЫТ… | Кутталлаах кэпсээннэр

Ертөнц контент #4: Даллаганы сум, түүний үүх түүх, зан үйл

Ертөнц контент #4: Даллаганы сум, түүний үүх түүх, зан үйл

Үйлийн үрийн тухай, төрөл авалт гэж юу вэ? хараал гэж зүйл байдаг уу?

Үйлийн үрийн тухай, төрөл авалт гэж юу вэ? хараал гэж зүйл байдаг уу?

Хүний л амьдрал | 2025-10-28 | Ажил явдлын үеэр гарсан асуудал

Хүний л амьдрал | 2025-10-28 | Ажил явдлын үеэр гарсан асуудал

"СОНИН" подкаст #12 Галт удган, рейкийн мастер багш, бариа засалч Д.ЦЭЦЭГЖАРГАЛ @Khishig.G

Бидний мэддэг гэж бодсон ч мэддэггүй тэр л амьдрал......

Бидний мэддэг гэж бодсон ч мэддэггүй тэр л амьдрал......

Ертөнц подкаст #8: БУЗАР

Ертөнц подкаст #8: БУЗАР

Хүний л амьдрал | 2025-11-10 | Өөр хүнд сэтгэл татагдсан эхнэр

Хүний л амьдрал | 2025-11-10 | Өөр хүнд сэтгэл татагдсан эхнэр

ТЭНГЭРИЙН ЦАГ НЭВТРҮҮЛЭГ

ТЭНГЭРИЙН ЦАГ НЭВТРҮҮЛЭГ

“СОНИН” подкаст  #10 Дуучин Э.МӨНГӨНЧИМЭГ @Khishig.G

“СОНИН” подкаст #10 Дуучин Э.МӨНГӨНЧИМЭГ @Khishig.G

Ертөнц подкаст #9: АМЬДРАЛ

Ертөнц подкаст #9: АМЬДРАЛ

Ганц бие эмчийн яриа  зохиолч Б.Шүүдэрцэцэг

Ганц бие эмчийн яриа зохиолч Б.Шүүдэрцэцэг

#47. Содоо Зочинтой Сондгой Дугаар | Тэнгэр Монгол Газар

#47. Содоо Зочинтой Сондгой Дугаар | Тэнгэр Монгол Газар

Podcast #109 Анагаах ухааны нууцлаг 3н тохиолдол

Podcast #109 Анагаах ухааны нууцлаг 3н тохиолдол

Жүүдүүд яагаад ухаантай вэ? - БИДНИЙ МЭДЭХГҮЙ ДЭЛХИЙ

Жүүдүүд яагаад ухаантай вэ? - БИДНИЙ МЭДЭХГҮЙ ДЭЛХИЙ

"СОНИН" подкаст #28 Үзмэрч, засалч Д.НЯМСҮРЭН @Khishig.G

БУЛНАЙН ТЭМДЭГЛЭЛ №2

БУЛНАЙН ТЭМДЭГЛЭЛ №2

Хүүхдийг яагаад давсаар ширгэлдэг вэ? Тийрэн гэж юу болох тухай сонирхолтой зүйлсийг сонсоорой

Хүүхдийг яагаад давсаар ширгэлдэг вэ? Тийрэн гэж юу болох тухай сонирхолтой зүйлсийг сонсоорой

KAT'S TALK with TUGS: Өөрийгөө болон бусдыг гэмтээдэг зүйл

KAT'S TALK with TUGS: Өөрийгөө болон бусдыг гэмтээдэг зүйл

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]