HARANGA - Амьдрал (MV)
Автор: HARANGA
Загружено: 21 апр. 2020 г.
Просмотров: 284 958 просмотров
Манай хамтлаг Соёлын Яамны коллегиор орсон сүүлийн хамтлагуудын нэг. 1989 онд анхны концертоо тавих гээд коллегиор ороход тэр коллегид жүжгийн нэрт зохиолч Э.Оюун гуай тэргүүтэй манай зохиолчид, хөгжмийн зохиолчид сууж байсан. Нилээн юм болоод байж байтал Оюун гуай "Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя" гээд концерт хийх эрх өгч байлаа... 2019 оны 12-р сарын 29-нд "Үндэсний Эрх Чөлөө Тусгаар Тогтнолоо Сэргээсний Баярын Өдөр"-өөр "Амьдрал" дуугаараа Төрийн Соёрхол хүртсэн
"АМЬДРАЛ"
Үг, ая: Ц.ЭНХМАНЛАЙ /МУГЖ, ТӨРИЙН СОЁРХОЛТ/
БАЯР ХӨӨР ГОМДОЛ ГУНИГ
АДИЛ ТЭНЦҮҮ ХОСОЛСОН ХОРВООД
ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРАА ОЛОХ ГЭЖ
ӨДӨР НЬ БОДОЖ ШӨНӨ НЬ ЗҮҮДЛЭВЧ
ХҮН БҮХЭН ӨӨРИЙН ХҮССЭН
АМЬДРАЛЫН ХАРГУЙГ СОНГОХ ЮМ
УЧИГТ ТЭР УРТХАН ЗАМДАА
АЛДАЖ ОНОХ НЬ Ч ИХ ЮМ
АЛИВАА БҮХНИЙГ ҮЗЭХ ЮМ ДАА
ХҮСЭЛ ХЯСЛЫН ХОЁР ТУЙЛД
ХҮНИЙ СЭТГЭЛ ЭЦЭЖ ТУЙЛДЛАА Ч
АЛДАЖ ГИШГЭДЭГ ЦӨХРӨЛ ГУНИГ
ОНОЖ ГИШГЭДЭГ БАЯР БАЯСАЛ МИНЬ
АРВИН ИХЭЭР ЭРГЭДЭГ ЮМ ДАА
АЙ ДАА ХҮНИЙ АМЬДРАЛ
ЭГЭЛ ЖИРИЙН БОЛОВ Ч
ЭНЭХЭН БИЕДЭЭ БАГТАХААРГҮЙ
ИХ ХҮСЛИЙН ДАЛАЙ ЮМ ДАА
НАРАН САРАН ЭЭЛЖЛЭН МАНДАЖ
ЦАГ ХУГАЦАА УЛИРАН УЛИРСААР
НАСНЫ ХУАНЛИ ЭРГЭН ЭРГЭЭД
УУДАМ ОРЧЛОНГ ТАНИХ ТУСМАА
УХААНЫ ХЭРГЭМ НЭМЭХ ЮМ ДАА
АЙ ДАА ХҮНИЙ АМЬДРАЛ
ЭГЭЛ ЖИРИЙН БОЛОВ Ч
ЭНЭХЭН БИЕДЭЭ БАГТАХААРГҮЙ
ИХ ХҮСЛИЙН ДАЛАЙ ЮМ ДАА
#Харанга #Амьдрал #Монгол

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: