Д.Галсансүх - Би Ингэж Үхнэ 2 (1999)
Автор: Battogtoh B
Загружено: 2022-08-15
Просмотров: 2169
Д.Галсансүх : Би ингэж үхнэ - 2
"Нохойн орон" киноны хэсгээс. 1999 он.
Улаан цэнхэр цагирагнууд орон зайг дүүргэхэд
Урт нарийхан зурвас туяа дүв дүүрэн
Орон зайг зүсч гурвалжин хэлбэртэй
Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч
Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн
Цацрагийг огтолж, яв ягаан дөрвөлжин
Цэгнүүд хөв хөх шугамууд дээр давхцаж
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Орон зайг дүүргэсэн улаан цэнхэр цагирагс
Орон зайг зүссэн урт нарийхан зурвас туяа
Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг
Хөв хөх шугамнууд, яв ягаан дөрвөлжин цэгнүүд
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Цэхэртсээр ууссаар үгүй болоход
Цав цагаан хов хоосон орон зай үлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: