Tsenher hangain nutag - B.Oktyabri Цэнхэр хангай нутаг - Б. Октябрь
Автор: Oktyabri
Загружено: 2021-02-11
Просмотров: 433980
/ duuchin.oktyabri
Цэнхэр хангай нутаг - Б. Октябрь
Үг: Түвшинжаргал Ая: Гунаажав
Цэнхэр хангай нутаг
Уул үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд үзэгдээд байдаг
Усыг нь уусан нутаг минь ээ хө
Хангай наранхан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь ээ
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Мөрөн гол нь шуугин урсдаг
Мөнхийн цэнхэр хангай минь ээ хө
Мөрөө гаргаж тоглож өссөн
Мөрөөдөл болсон нутаг минь ээ хө
Хангай наранхан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь ээ
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Хадлан тариа халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан сэтгэлд тодхон
Хайрыг булаасан нутаг минь ээ хө
Хангай наранхан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээж минь ээ
Сүүгээ өргөсөн нутаг аа хө
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: