Эдийн засгийн The Insider сэтгүүл 1 нас хүрлээ
Автор: SilkRoad TheInsider
Загружено: 2015-06-22
Просмотров: 240
Wall Street Journal, Financial Times, Bloomberg View, Freeman тэргүүтэй хэвлэлийн магнатуудаас ирээдүйн чиг хандлагыг харуулсан тэнцвэртэй, найдвартай, судалгаатай мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэж ирсэн The Insider сэтгүүл уншигчдын хүртээл болоод даруй нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд “Татвар-Бүтээсний торгууль”, “Одоохон Үнэ чөлөөл” зэрэг судалгаанд суурилсан, шүүмжлэлтэй, шийдэл дэвшүүлсэн, мөн чөлөөт зах зээлийн зарчмуудыг таниулсан олон дугаарыг гаргаж, нийгэмд тодорхой хүрээнд нөлөө үзүүлэх болжээ. Түүнчлэн өнгөрсөн 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Онлайн эрх чөлөө эвслийн олон улсын бага хурлын тусгай дугаар болох “Онлайн эрх чөлөө” чөлөө сэдэвт дугаартаа иргэдийн онлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байгааг олон талын байр сууринаас харуулж, тус бага хуралд ирсэн 60 гаруй орны 200 орчим өндөр дээд хэмжээний зочид, оролцогчдод The Insider сэтгүүл “хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хууль дээдлэх зарчмыг” сурталчлах дуу хоолой болж буйгаа таниулсан ажээ.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: