ТЭР ДЭЛХИЙ МӨНХИЙНХ
Автор: Эгүрд АЯЛГУУ
Загружено: 2025-11-07
Просмотров: 79
Үг: Хан ЯРУУ
Ая: Choi MENDE
Хайраа амьсгалдаг мөнхийн дэлхий рүү
Хүний амьдралын урсгал хөвөрдөг
Энэ яваа насаа бусдын төлөө зориулвал
Эргэх цагийн аясаар энгүй диваажинд морилдог
Энэ дэлхийд агаараар амьсгалдаг бол
Тэр дэлхийд хайраар амьсгалдаг юм
Энэ дэлхий зуурдын хоромтой бол
Тэр дэлхий мөнхийнх гэдгийг сана
Жаргалаар дүүрсэн мөнхийн диваажин руу
Жамт амьдралын мөрөөдөл тэмүүлдэг
Хүний ёсоор буяны замаар замнавал
Хүрэх цэг тань үүрдийн хайраар дүүрнэ
Гэгээн өвгөдийн тааллаар явж
Гаслант зэтгэрийг үлдэн хөөвөл
Гэрлээр асгарсан хааны ордонд
Гайхам жаргалаар үүрд бялханаа
Энэ дэлхийд агаараар амьсгалдаг бол
Тэр дэлхийд хайраар амьсгалдаг юм
Энэ дэлхий зуурдын хоромтой бол
Тэр дэлхий мөнхийнх гэдгийг сана
Зовлонгоор дүүрсэн мөнхийн тамаас
Заяа төөрөг чинь үргэлж зугатаана
Зүг жудаггүй нүглийн замаар замнавал
Зорих зүг чинь үүрдийн тамлалаар шорлоно
Гэгээн өвгөдийн тааллаар бус
Гаслант зэтгэрийн үгээр хөтлүүлвэл
Гэрэл үгүй харанхуй хонгилд
Гэмшил тээж үүрд хашгирнаа
Энэ дэлхийд агаараар амьсгалдаг бол
Тэр дэлхийд хайраар амьсгалдаг юм
Энэ дэлхий зуурдын хоромтой бол
Тэр дэлхий мөнхийнх гэдгийг сана
Энэ дэлхий хормынх гэлээ ч
Энхрий биеэ золигт гаргаж
Эцэслэх насаа өөрөө зогсоовол
Эргэлт буцалтгүй там руу хөтлөгдөнө
Эээ ээ ээ эээ ээ
Эрхлэх үрсээсээ үүрд хагацана
Энэ дэлхийд агаараар амьсгалдаг бол
Тэр дэлхийд хайраар амьсгалдаг юм
Энэ дэлхий зуурдын хоромтой бол
Тэр дэлхий мөнхийнх гэдгийг сана
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: