PARADOX
Автор: АРТ ХУВЬСГАЛ
Загружено: 2025-01-23
Просмотров: 194
“ПАРАДОКС”| контемпорари хамтарсан үзэсгэлэн
Б контемпорари арт галерей 2025 оны анхны үзэсгэлэн 21-р зууны уран бүтээлчид болох 2010 оны төгсөлт, нэг ангийн гурван уран бүтээлчийн гурван ертөнц, гурван өөр харах өнцөг өнөөдрийн нийгмийн хурдацтай өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн дундах метрополис хотод амьдарч буй уран бүтээлчдийн нүдээр хэрхэн харагддаг болон тэдний мэдрэмжээс урган гарсан “ПАРАДОКС” хамтарсан үзэсгэлэн 2025 оны 1-р сарын 17 ний 17:00 цагт Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үзэгч, найз, уран бүтээлч нартаа нээлтээ хийлээ.
Уран бүтээлч О.Алтанхуяг, Н.Насанбат, Ж.Шижирбаатар нарын энэхүү үзэсгэлэн нь метрополис хотын иргэн бүрийн үйлдлээс хамааран амьдралын хэв маягт нөлөөлж буй өөрчлөлтүүдээс хувь хүний ухамсарт яаж нөлөөлдөг болон бид ямар хандлагаар хүлээж авдаг, энэ нийгэмд ямар мэдрэмж тээж явдаг тухай сюрреалист, гипперреалист, холимог техникээр зурсан бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлог юм.
Үзэсгэлэнгийн Куратор: Н.Цэвэлмээ
Уран бүтээлчдийн мэдрэмжээс урган гарсан "Парадокс" хамтарсан үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ҮЗЭСГЭЛЭН 2025.1.17-оос 31-ыг дуустал толилуулагдана.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 10:00-18:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: