Д.ЭНХБОЛД "ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ" 2-Р ХЭСЭГ өгүүллэг сонсох /oguulleg sonsoh/ uguulleg sonsoh
Автор: ӨГҮҮЛЛЭГ
Загружено: 2025-05-04
Просмотров: 4238
Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мөнөөх их нойр нь хаашаа ч юм нисэн одож гэнэтхэн учир зүггүй гиюүрч тэгснээ "Шархүү босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа хирдхийн бодов. Төдөлгүй баруун орны зүгээс хүүгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хүү минь бүр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгүй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нүүрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн хоймрын ор зөөлөн шажигнаж Шархүү юү юүгүй босоод ирэх шиг болсонд нүдээ тас аньчихав. Тэгснээ чимээгүй болчихоор нь сэмхэн сүүрс алдаад нүдээ нээвэл тоононы сүүмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.
Гажидмаа цаашаа хэвтэхгүй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг эргэцүүлж амжсангүй хана руугаа эргэн зайчилтал шүлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн ялимгүй хөлс, басхүү машинд суухад л үнэртдэг цаанаа л нэг аяг зөөлөн таатай ч гэмээр үнэр үнэртүүлсээр хөнжлийнх нь сэжүүр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангүй. Шархүү хоолойгоо зөөлөн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхүүс доогуур шургуулан тэвэрч өөр рүүгээ эргүүлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа өндийж дан тэрлэгээ тайллаа. Хаа хамаагүй холын хол одон гаригт оччихоод түүндээ учиргүй хөөрөн хөөрөн дэгдэгнэж гүйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хөлд орж яваа хүүхэд шиг учир зүггүй хөөрлөө. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч гүйлдэн ирснээ, өөрсдөө ивлэн сүү нь дуслах адил болов.
Шархүү
Аа
Хүү сэрчих вий дээ.
Гэвч түүнээ хэлэв үү үгүй юү өөрөө мөн л Шархүүгийн ааш авирт шингэн ороод ухаан санаа бүдэгрэн эзгүй загийн төгөл дунд Шархүүтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл өөрөө ч мөн хүн Жоотгонуур, Жоотгонуур Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хөнжлийн сэжүүрээр нүүрээ нууснаа "Одоо яая гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгүй гарган сэрүүцэв. Гэрт анир гүм болж Шархүүгийн зүрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд тэмээн сүрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав. Орчлонгийн энэхэн чөлөөнд юу болоотхов гэх шиг говийн шөнийн хурц одод тооноор нь шагалзана.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: