АЛТ БИТКОЙН ХУВЬЦАА ОДОО ЯАХ ВЭ?
Автор: Iderbat Ariuna
Загружено: 2024-11-21
Просмотров: 20062
Сүүлийн хэдэн контент дээрээ би хувьцаа, индекс, хөрөнгө оруулалтын талаар нэг их яриагүй, зөвхөн геополитик, улс төр, хөрөнгийн зах зээлийн талаар ярьсан. Тиймээс өнөөдрийн контентоороо S&P500 индекс, алт, нефть, биткойны ханшийн шинжилгээг харцгаая.
S&P500 индекс - Зах зээлээ дагаж өсөлт үзүүлдэг индекс маань гадаад шок, санхүүгийн хямрал, дайн зэргээс үүдэн хэлбэлздэг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан өндөр өсөлт AI технологийн дэвшил, чип үйлдвэрлэлээс (NVIDIA) үүдэлтэй. S&P500 индексийн ойрын хугацаан дах өсөлт маш цэгцтэй харагдаж байгаа ч энэ нь оргилдоо хүрсэн үзүүлэлт үү? Цаашдаа унах уу? Миний тодорхойлсон тренд, өсөлтийн хандлага болон стратегийг доорх бичлэгээс үзээрэй.
Алт - Алт өссөн, гэхдээ дэндүү хурдтай өссөн тул би өсөлт нь ханачихсан гэж бодсон. Үгүй байсан, үргэлжлүүлээд өссөн. Трамп гарсны дараа унасан ч буцаад өсөх магадлалтай… Гэхдээ би Автаматагийн багцад алт нэмнэ гэж бодохгүй байгаа. Учир нь дахиад унах зай байгаа гэж гадарлаж байна. Тиймээс алтыг маш сайн буурсны дараа, хамгийн ашигтай нөхцөл бүрдсэний дараа багцдаа нэмэх нь зөв сонголт юм.
Нефть - Нефтийн үнэ буурах магадлалтай. Мэдээж ёроолдоо хүртэл унасных нь дараа, ядаж ханш хаашаа хэлбэлзэж байгаа нь тодорхой болсны дараа арилжаанд оролцох бодолтой байна.
Биткойн - Биткойн ярихаасаа өмнө Micheal Saylor гэх хүний талаар ярих ёстой байх. Тэрээр компанийнхаа тэрбум тэрбум долларын ашгаар биткойн худалдаж авсаар байна. Ерөнхийдөө нийт биткойны 1%-ийг энэ хүн эзэмшдэг болсон гэсэн үг. Тэрээр биткойныг хөөсрүүлж байгаа ч унах нь тодорхой. Хүмүүс шунал, айдастаа хөтлөгдөх нь тодорхой. Автаматагийн харилцагчдад хэлэхэд хэдүүлээ хэзээ ч ийм юманд орохгүй ээ. Харин би хувьдаа жижигхэн богино хугацааны тоглолт хийж магадгүй. Маш дэлгэрэнгүй тайлбарыг доорх бичлэгээс үзнэ үү.
Хэрвээ та хувийн санхүүгийн тайлан гаргуулж хэзээ санхүүгийн эрх чөлөөтэй болж эсвэл хэзээ тэрбумтан болох боломжтой гэдгээ гаргуулан харах болно. Мөн тус тайлангаар танд тохирох хөрөнгө оруулалтын багцыг санал болгох юм.
Санхүүгийн тайланд бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/tOrjC
Мөн өөр нэг харилцагчийн жишээ тайланг эндээс харах боломжтой.
https://shorturl.at/FYK2q
Avtamata Апп татах холбоос:
Play store - https://bit.ly/3VjIYNi
App store - https://apple.co/3EtPKcL
Avtamata-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй.
https://form.typeform.com/to/i4QFsMfz
Доорх холбоосоор миний бусад сургалт, ном, уулзалтын цагийн мэдээллийг авах боломжтой:
https://linktr.ee/iderbatariuna
— БИЧЛЭГИЙН БҮЛГҮҮД —
0:00 Эхлэл
1:20 S&P500 ханш
7:55 Санхүүгийн тайлан
9:30 Ханшийн шинжилгээ
17:11 Алтны ханш тренд
21:50 Нефтийн ханш тренд
23:50 Bitcoin ханшны шинжилгээ
28:15 Avtamata апп
28:50 Ханшийн шинжилгээ
33:50 Дүгнэлт
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: