ЧИ МИНИЙ
Автор: Эгүрд АЯЛГУУ
Загружено: 2025-11-21
Просмотров: 242
Үг: Хан ЯРУУ
Ая: Choi MENDE
Зүрхны гүнд орших чии минь
Зүүдний алсад байх юутай хэцүү
Сайхан бүхэн чамд шингэсэн болохоор
Санахгүй байж чадахгүй юм чамайгаа
Чи миний жаргалын бороо болж
Чимээгүйгээр хайранд минь зүсэрсэн
Чи миний жаргалын нар болж
Чимээгүйгээр хайранд минь гэрэлтсэн
Сэтгэлийн гүнд орших чи минь
Сарних алсад байх юутай хэцүү
Үзэсгэлэн бүхэн чамд шингэсэн болохоор
Үгүйлэхгүй байж чадахгүй юм чамайгаа
Чи миний жаргалын цас болж
Чимээгүйгээр хайранд минь бударсан
Чи миний жаргалын салхи болж
Чимээгүйгээр хайранд минь сэвэлзсэн
Бодлын гүнд орших чи минь
Бүүдэг алсад байх юутай хэцүү
Хайлан бүхэн чамд шингэсэн болохоор
Хайрлахгүй байж чадахгүй юм чамайгаа
Чи миний -Үүрийн гэгээг сүлж ирсэн туяа
Чи миний -Үүрдийн хайрыг чимж ирсэн туяа
Чи миний -Үдшийн бүрийг үдэж одсон туяа
Чи миний -Үгүйлэхийн хоромд өмөрч одсон туяа
Чи миний жаргалын бороо болж
Чимээгүйгээр хайранд минь зүсэрсэн
Чи миний жаргалын нар болж
Чимээгүйгээр хайранд минь гэрэлтсэн
Чи миний жаргалын цас болж
Чимээгүйгээр хайранд минь бударсан
Чи миний жаргалын салхи болж
Чимээгүйгээр хайранд минь сэвэлзсэн
Чамайгаа маш их санаж байна
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: