АНУ-д ажиллаж амьдардаг монгол ээжүүд грүпп Шинэ жилийн мэндчилгээ
Автор: Jimsee's vlog
Загружено: 2022-12-27
Просмотров: 690
АНУ-д ажиллаж амьдардаг монгол ээжүүд грүпп -ийг үүсгээд багаггүй хугацааг үджээ. Анх 2016 оны 05 сарын 17нд Америкт ирээд удаагүй байхад охин минь халуурч таталт өгөөд маш хэцүү байлаа. Хажуу айлын эгчээс эмнэлэг асуутал тэр бүтэхгүй өчнөөн төлбөр гардаг өөрөө аргалаад эдгээ гэдэг хариу аваад ямар нэгэн гарц байж л таараа гээд шууд л нүүр хуудсан дээр энэхүү грүппээ нээж байлаа. Грүпп маань улам өргөжөөд надад тохиолдож байсан адилхан асуудалтай олон ээжүүдэд тусалж байгааг харахад үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг шүү.
Мөн манай грүппд сэтгэлээ нээсэн олон баяртай, гунигтай постууд ордог. Амьдралд юу эсэх тохиолдох билээ дээ. Ээж аав эх орноосоо хол байгаа ээжүүдэд үргэлж грүпп маань тусладаг энэ грүппийн ээжүүдээрээ бахархаад баршгүй ээ.
Манай грүпп бусад грүппээс ялгаатай нь ямар нэгэн зар сурталчилгаа оруулдаггүйгээрээ ялгаатай. Мөнгө солих, байр түрээслэх, хувцас зарах гээд. Зөвхөн эмэгтэйчүүд, ээж, хүүхдүүдтэй холбоотой постуудыг бид оруулдаг байгаа.
Ирэх жил манай грүппийн админууд грүппээ улам өргөжүүлээд Төрийн Бус Байгууллага байгуулахаар төлөвлөж байна. Цагаачлалын хуульч, мэргэжлийн эмэгтэйчүүд хүүхдүүдийн эмч, сэтгэлзүйчүүдтэй хамтарч ажиллаж грүппт хандаж байгаа ээжүүддээ бодитоор тусланаа.
Та бүхэндээ Шинэ Жилийн Баярын мэндийг хүргэе. Дараа жилийн шинэ оноор илүү их амжилттайгаар уулзацгаая
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: