ХОЛЫН ХОЛД БАЙНА.
Автор: Эгүрд АЯЛГУУ
Загружено: 2025-11-21
Просмотров: 211
Үг: Хан ЯРУУ
Ая: Choi MENDE
Дүүлээд ч хүрэхээргүй тэр төгс гоог
Дурссаар л байх болно. Хайрт минь
Дэндүү хол алсын уудмаас анивчаастай чи
Далд бодлын маань дагина байгаарай. Хайрт минь
Холын холд байна. Тэр төгс гоо
Хөөрөх үүлсийн чанадад анивчин байна.
Мм мм ммм мм мм
Хөөрөх үүлсийн чанадад анивчин байна.
Дуудаад ч сонсохооргүй тэр тунгалаг эгшигийг
Дуулсаар л байх болно. Хайрт минь
Дурсамж бүтээж тэнгэрийн алсаас эгшиглээстэй чи
Дуулим хорвоогийн маань аялгуу байгаарай. Хайрт минь
Холын холд байна. Тэр тунгалаг эгшиг
Хөврөх салхины аясаар хөглөгдөн байна.
Мм мм ммм мм мм
Хөврөх салхины аясаар хөглөгдөн байна.
Саравчлаад ч харагдахааргүй тэр шижир туяаг
Санасаар л байх болно. Хайрт минь
Санаанд байвч ертөнцийн хязгаараас гэрэлтээстэй чи
Сайхан хайрын маань чимэг нь байгаарай. Хайрт минь
Холын холд байна. Тэр шижир туяа.
Хөхрөх уулсын мандалд гэрэлтэн байна.
Мм мм ммм мм мм
Хөхрөх уулсын мандалд гэрэлтэн байна.
Холын холд байна. Тэр шижир туяа.
Хөхрөх уулсын мандалд гэрэлтэн байна.
Мм мм ммм мм мм
Хөхрөх уулсын мандалд гэрэлтэн байна.
Хөхрөх уулсын мандалд гэрэлтэн байна.
@followers @topfans
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: