Хослон зэрэглээтэх хоёр маргаз
Автор: Batsaikhan Khashbat
Загружено: 2023-03-25
Просмотров: 785
Аав Р.Хашбатын маань хоёр дахь уран бүтээлийн цомог Аймгийн 100 жилийг угтан удахгүй олны хүртээл болно. Та бүхэндээ бидний сайн мэдэх "Хослон зэрэглээтэх хоёр маргаз" дууг шинэ хөгжмийн найруулга, Завхан нутгийн байгалийн сайханыг тольдон харуулсан бичлэгийн хамтаар хүргэж байна.
Ая: Д.Цэвээнравдан Үг: Ц.Лэгдэнжав
Дуучин: МУСТА Р.Хашбат (Сантмаргаз сум)
Хөгжмийн найруулга МУСТА Б.Мөнхжаргал
Дүрс бичлэг: Завхан аймгийн Байгалийн үзэсгэлэнт газрууд болон Сантмаргаз сумын үзэсгэлэнт байгалийн дрон бичлэг Dron show: @melmiitourentertaiment398
ХОСЛОН ЗЭРЭГЛЭЭТЭХ ХОЁР МАРГАЗ
Бидэртэн шаргалтах элсэн манхан эмжээртээд
Баян нуурын усаа мэлтэлзэн тольдсон
Сэвэлзэх салхи нь сэрүүн тунгалаг амьсгаатай
Сэрвэлзэн сүүмэлзэх маргаз уул минь ээ
Хулан зээрийн хурд цуцаам талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь дээ
Ачтай ээжээс минь төрж өссөн нутгийнхаа
Алаг чулуугаар нь айл болж тоглосон
Хүүхэд наснаас минь сэтгэлд уяатай
Хүрэнтэж ганхсан маргаз уул минь ээ
Хулан зээрийн хурд цуцаам талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь дээ
Шилүүс сусран сүлжин дамжиж үсчсэн
Шүүжин болорын чандмань эрдэнэ гялалзсан
Эцэг өвгөдийн минь бууриар тамгалсан
Их бага хоёр маргаз уул минь ээ
Хулан зээрийн хурд цуцаам талаараа
Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэх
Давхиж өссөн хослон зэрэглээтэх
Хоёр маргаз уул минь дээ
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: