Speech by Jack Weatherford. 24 Nov, 2022. TAVAN NUDEN brand - New products release
Автор: TAVAN NUDEN Mongolian Luxury Brand
Загружено: 2022-12-04
Просмотров: 637
Speech by Jack Weatherford.
24 Nov, 2022.
Сайн байцгаана уу?
Тэмүүжиний, их эзэн Чингис хааны дуу хоолой энэ үдэш бидний сонорыг мялаалаа. Чухамдаа их хаан маань Монгол дуу хөгжимд, монгол хөгжмийн зохиолчдод, хөгжимчид, дуучдын ая аялгуунд амьд оршин буй нь энэ юм. Өнөө оройн энэ сайхан аялгуу эгшгийн тоглолтод сэтгэлийн гүнээс талархаж байгаагаа илэрхийлье.
Монголын эзэнт гүрнийг эмхлэн байгуулахаас хоёр оны өмнө эзэн Чингис хаан их засаг хуулиа буулган бичих “Монгол бичиг”-ийг дэлгэрүүлэхийг зарлигдсан байдаг. Тэрбээр улс үндэстнээ мандуулан бадраахын тулд хууль ёсыг журамлан тогтоосон байх ёстойг, мөн хууль ёсыг баримтлан тогтоохын өмнө, түүнийгээ үгчлэн буулгах бичиг үсэгтэй байх учиртайг сайтар мэдэж байлаа. Бичиг үсэг бол их Чингис хааны ард түмэндээ хайрласан хамгийн эхний бэлэг байсан юм.
Харин хоёр жилийн дараа тэрбээр өөрийн Их Монголын эзэнт улсыг байгуулж, мөн Мөнх Хөх Тэнгэрийн хууль Их Засагаа тунхагласан юм. Чингис хааны залсан Мөнх хөх тэнгэрийн хууль нь бүхий л шашин номлол эн тэнцүү байхыг ухааруулсан, шашин шүтлэг, үндэс угсаа, хэл соёл үл хамааран хүмүүн төрөлхтөн бүгд харилцан эв эетэй орших ёстойг сургасан, ёстой л Мөнх тэнгэрийн санаа байлаа.
Өдгөө бид Эзэн Чингис хааны дэлхий дээр дардасласан тамгыг олж харж болно. Их хааны залгамж нөлөө бидний хэдийнээ мартсан үг, үйлдэл бүрт өвлөгдөн үлдсэн байдаг. Нэгэн цул нэгдсэн дэлхийг цогцлоон босгох түүний мөрөөдөл нь хүн бүр шүтэх эрх чөлөөтэй, хүн хүнээ боолчилж, арилжихгүй байгаасай, ус гол, байгаль дэлхий, ой хөвч ан амьтдаа хайрлан хамгаалаасай хэмээсэн чин эрмэлзэл дээр тулгуурлаж байсан юм. Тэр зоригдол нь чухамдаа Мөнх хөх тэнгэрийн хууль болж, улмаар Монгол бичгээр таталган үлдээсэн их хааны хатуу зарлиг болж үлдсэн билээ. Тэр их хүмүүн бидэнд мөрөөдлөө өвлүүлэн үлдээжээ. МӨРӨӨДӨЛ.
Харин бид тэр мөрөөдлийг нь биелүүлж чадалгүй өнөөг хүрчээ. Өнөөдөр, дэлхий дээр шашин шүтлэгийн эв эе, хүлцэл гэж алга байна. Охид эмэгтэйчүүдийг хулгайлж, худалдсаар байна. Улс орны элчин сайд, төлөөлөгчдийн аюулгүй байдал, эрх чөлөө хангагдаагүй хэвээр л байна. Бид ч эх дэлхийгээ хайрлахгүй, ой мод, ан амьтдаа хамгаалахгүй сүйтгэсэн хэвээр.
Их Чингис хааны дэлхий дээр дарсан тамга бол бидэнд үлдээсэн Мөнх хөх тэнгэрийн тухай сануулга юм.
"Дэлхий дахин нэгэн өдөр Мөнх хөх тэнгэрийн цаазыг ёсчлон дагах болтугай" хэмээн би үргэлж залбирдаг билээ.
Анхааран сонссон та бүхэнд гялайлаа!
Өвөөс ӨВ бүтээгч #TAVAN_NUDEN брэнд
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: