Би амьдралдаа ямар зам сонгох ёстой вэ?
Автор: Iderbat Ariuna
Загружено: 2023-11-08
Просмотров: 8112
Сургууль дууссан. Чи амьдралдаа анх удаа жинхэнэ сонголт хийх ёстой болж байна.
Чи өмнө нь эцэг эхийнхээ үгийг сонсож, айлын сайн хүүхэд байж, тэдний хэлснээр дуулгавартай байсаар ирсэн.
Үгэнд орж байна уу? Чи 12 жил тасралтгүй дуулгавартай байж, цээжилж, бусдын үгийг хуулж авахдаа мэргэшсэн.
Харин одоо чи зоригтой байх ёстой. Магадгүй амьдралынхаа туршид хийх ажил мэргэжлээ сонгоно. Гэвч чи амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийхийг хүсч байгаагаа ч мэдэхгүй.
Хуулах, шалгалт өгөх, цээжлэх гээд маш завгүй байсан тул зүрхийг чинь цохилуулах ур чадвар хөөцөлдөх талаар огт санаа зовсонгүй.
Хэзээ ч жинхэнэ сонголт хийж үзээгүй хүмүүс яадаг гээч: Тэд сонголтоо нээлттэй байлгадаг. Тэд бүтэхгүй бол өөр хувилбар сонгох боломжийг үлдээдэг.
Гэхдээ энэ бол бодит сонголт биш. Насанд хүрсэн хүн жинхэнэ сонголт хийх ёстой - энэ бусдыг нь золиослож, НЭГ ЗҮЙЛ сонгоно гэсэн үг.
Зөвхөн нэг л зам сонгож бусад бүх замыг мартах ёстой. Гэвч чи хэзээ ч сонголт хийж байгаагүй... Аймшигтай.
"Энэ нь тодорхойгүй байна. Энэ нь эрсдэлтэй."
Тэгэхээр юу хийх ёстой вэ?
Чи юу хийж чадах вэ: Чиний зүрх хаашаа цохилж байгааг олж мэдэхийн тулд нэг жил зарцуул. Өөр өөр газарт 3-4 дадлага хийж, аль болох шаргуу ажилла. 1 жилийн дараа 3-4 мэргэжлээр ажиллавал чиний дотоод хүнээ сонсож, хүсэл сонирхлоо мэдэх болно.
Мэдсэн даруйдаа: БОДИТ СОНГОЛТ хийгээрэй.
Бусад бүх замыг шатааж, 5 жилийн турш НЭГ ЗҮЙЛийг туршиж үз. Тултал нь хичээ, эцсийг нь үз. Би чамд амлаж байна, чиний хүсэл тэмүүлэл, дотоод галыг чинь асаах зүйлийг чи олох л болно.
Хүсэл тэмүүллийн аялалд гарахдаа эрх чөлөөний төлөө хөрөнгө оруулалт хийхээ битгий март. Учир нь шаргуу хөдөлмөрлөж, хүсэл тэмүүлэлдээ хүрч буй хүмүүс үргэлж хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсдэг.
Үүнийг хийхийн тулд чамд хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй байх эсвэл өөрийн бизнесээ эхлүүлэх эрсдэлийг хүлээх хангалттай хуримтлалтай байх ёстой.
Харин Avtamata чамд урт хугацааны өгөөж өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын багц бүрдүүлж өгөх болно.
Санхүүгийн эрх чөлөөний аялалын хөтөч Avtamata
Avtamata апп татах линк:
Play store - https://bit.ly/3VjIYNi
App store - https://apple.co/3EtPKcL
Чамд амжилт хүсье.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: