"Бүтээлчээр суралцах нь" | Khatanbaatar Khandsuren | TEDxBSU Youth
Автор: TEDx Talks
Загружено: 2025-03-24
Просмотров: 1086
XXI зуунд ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй хэн бүхний эзэмших шаардлагатай ур чадварын нэг бол "Оюуны зураглал" юм. Энэ нь илүү үр дүнтэй, бүтээмжтэй суралцах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн хүчирхэг аргачлалын нэг гэж тооцогддог.
Дэлхий даяар олон сая хүний амьдралыг өөрчилсөн гэж үнэлэгддэг энэхүү арга техникийг алдартай сурган хүмүүжүүлэгч Тони Бьюзан анхлан хөгжүүлсэн билээ. Би 2006 онд түүний шавь болж, энэ аргачлалыг гүнзгий судлан, эх орондоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, өдөр тутмын суралцах үйл явцдаа онцгой үр дүнтэйгээр ашиглаж ирсэн.
"Оюуны зураглал" аргачлал нь сурч ойлгоход хялбар, үр өгөөжтэй учир энэхүү илтгэлийг сонссон хүн бүрт бодит ач холбогдолтой мэдээлэл хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Ой тогтоолтын багш ба тамирчин, Монголын нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн нэг. Монгол орон даяар оюуны спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Монгол Улсын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.
Саймон хэмээх ой тогтоолтын тоглоомоор дэлхийн рекорд эзэмшигч.
Зуу, зуун хүүхдийг амжилттай тамирчин болгож бэлтгэсэн.
Оюуны спорт болон боловсролыг сурталчлагч. This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: