Германаас Монгол бүжгийн мэндчилгээ хүргэж байна.
Автор: Mongolian Step
Загружено: 2021-10-05
Просмотров: 816
Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ, УАДБЧ-ын бүжигчин Б.Хулан нар Берлиний ахмад настны сувилах газрын асрагч сувилагч нарт Монгол бүжиг заав. Дэлхий даяар тархсан цар тахлын эсрэг эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэйгээр энэхүү сургалтыг эхлүүлсэн билээ. Германчууд маш сайхан хүлээж авч гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа бүжгээ давтсан бичлэгээ явуулж алдаагаа засуулан идэвхтэй оролцсон юм. Ажил дээрээ "Толин хулаа" аялаастай Монгол дуу бүжгээр амьсгалсан хэдэн сар байв. Тэд сайн муу бүжиглэхдээ гол нь биш гагцхүү бид өдөр тутмын амьдралын стрессээ эерэгээр байлгахад урлаг ямар их нөлөөтэйг энэ бяцхан жишээ харуулж байгаа юм. Монголд корона цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа “Бид та бүхэнтэйгээ сэтгэл нэг шүү, хамтдаа даван туулна.” гэсэн сэтгэлээр энэхүү бичлэгээ халдвар хамгааллын дэглэмээ барин мэндчилж байна.
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: